Бүтээгдэхүүн
Үйлдвэр

Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний төрөл, онцлог:

Тус компани нь өөрийн технологийн дагуу 13-н нэр төрлийн химийн бодис ашиглан дараах
2 төрлийн түүхий резинийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж байна.

Түүхий резин, резинэн бүтээгдэхүүний үйлдвэр

Манай компани 2008 оноос хойш гадаад дотоод худалдаа, жуулчлалын чиглэлээр ажилласан. 2013 оноос үндэсний үйлдвэрлэгч компани болж Монгол улсдаа анх удаа түүхий резиний үйлдвэрийг эхлүүлэн Орхон аймагт үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Түүхий резиний үндсэн орц нь байгалын цэвэр каучук ба бусад дагалдах 10 орчим төрлийн химийн бодистой хольж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Манай үйлдвэр нь жилд 300 орчим тонн түүхий резин үйлдвэрлэх хүчин чадалтай, 10 гаран хүнийг тогтмол ажлын байраар хангаж, импортын барааг 100 хувь орлох хямд үнэтэй түүхий резинийг чанарын өндөр түвшинд стандартын дагуу үйлдвэрлэж байна. 

Түүхий резин үйлдвэрлэхийн тулд нэн түрүүнд түүхий эд материалыг татан авах үйл ажиллагаа юм. Түүхий резиний үйлдвэр нь Тайвань улсаас оруулж ирсэн бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд түүхий эд болох каучукийг Вьетнамаас оруулж ирдэг. Түүнчлэн цэвэр каучукаар хийж байгаа учраас импортоор оруулж ирдэг резин болон резинэн бүтээгдэхүүнээс илүү чанартай болдог.

БНХАУ-н усан боомтоор дамжуулан Дэлхийн зах зээлээс түүхий эдээ татан авдаг тиймээс гадаад харилцааг эрчимтэй өргөжүүлэн ажиллаж байна. Гол орц болох байгалын цэвэр каучук нь газрын тосны адил дэлхийн зах зээл дээр үнийн хувьд тогтвортой ч хомсдол үүсэх эрсдэлтэй байдаг тул татан авалт хамгийн чухал ажил юм. 

Манай үйлдвэр нь одоогоор үрэлтэд тэсвэртэй, тосонд тэсвэртэй, тусгай зориулалтын гэсэн нэр төрөл бүхий чанарын шаардлага хангасан түүхий резин үйлдвэрлэж байна. Түүхий резин үйлдвэрлэх үе шат нь 8-12 шат дамжлагатайгаар явагдах ба ямар шинж чанарын резинээс хамаараад харилцан адилгүй байдаг. 

Бид хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд лабораторын дүгнэлтэнд тулгуурласан физик шинж чанар бүхий үзүүлэлтүүдийг тогтмол шалгаж ажилладаг. Үүнд хатуулаг, үрэлтэд тэсвэртэй байдал, тасдах хүч, урагдах хүч, вулканжуулалт буюу хугацааны хүч зэрэг үзүүлэлтүүд орно. Үйлдвэр нь дотооддоо лаборатортай бөгөөд гол хэрэглэгч болох ЭҮТӨҮГ-н ЧХХ-г резиний лабораторт тогтмол дээж өгч шалгуулж ажилладаг. Манай үйлдвэр нь 2017 онд стандарт хэмжил зүйн MASM-чанарын тохирлын гэрчилгээг MN-62528 MN-53 гэсэн резинд тус тус авсан ба 2020 онд дахин шинжлүүлж сунгасан. Үндэсний үйлдвэрлэгчийн хувьд чанарыг эрхэмлэн ажиллахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. 

Үйлдвэрлэлийн үндсэн нэг байртай ба химийн бодис агуулах тусгай агуулах ажлын байрны гадна байрладаг. Ажлын байранд ажилчдын ажиллах нөхцөлийг бүрэн хангасан ажилчдын хувцас солих өрөө, гал тогоо, 00 душ, амрах өрөө, лаборатор зэрэг ажилчдын эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. 

Мөн орон нутгийн төрийн өмчит байгууллагууд болох Байгаль орчны газар, Онцгойн байгууллага, Цаг уур орцны шинжилгээний газар, Стандарт хэмжил зүйн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хот тохижуулах газар, Говил баг зэрэг газруудтай албан харилцааны болоод нийгмийн хариуцлагын хүрээнд тогтмол эргэх холбоотой ажиллаж байна. 

Манай үйлдвэр нь ажилчдын тав тухтай эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллахын зэрэгцээ орон нутгийн бизнес эрхлэгчидээ дэмжин “Ивээл” сүүний үйлдвэр, “Цагаан жим” маскны үйлдвэр ”Уран хас” оёдолын үйлдвэр болон орон нутгийн худалдааны төвүүдтэй байнгын холбоотой ажил үйлчилгээгээ явуулж байна. 

Бүтээгдэхүүний нэр төрөл

Онцлог

1

6252 түүхий резин

Хатуулаг чанар сайтай, цохилт үрэлтнээс гадна даралтанд тэсвэртэй резинэн эдлэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан түүхий резин.

2

S3 түүхий резин 

Хатуулаг чанар, цохилт үрэлтнээс гадна даралтанд тэсвэртэй резинэн эдлэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан түүхий резин. Тусгай зориулалтын бөгөөд чанар үзүүлэлтийн хувьд 6252-с илүү .

Бүтээгдэхүүний зориулалт:

Бидний үйлдвэрлэсэн түүхий резинүүдийг  томоохон уул уурхайн компаниуд, төмөр зам,  машин тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн газрууд дахин боловсруулж шаардлагатай жийргэвч, ремин, гидроциклоны доторлогоо зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж ашигладаг.

Резин үйлдвэрлэх үйлдвэрлэлийн боломж: 

Тус үйлдвэр нь жилд 300 орчим тонн түүхий резин боловсруулах хүчин чадалтай бөгөөд Монгол улсын дотоодын нийт хэрэгцээг бүрэн хангах боломжтой юм.

Бүтээгдэхүүний нэр төрөл

Үйлдвэрлэх тоо ширхэг /тн/

Өдөр

Сар

Жил

1

6252,  S3 түүхий резин

1100

24200

290400