Бидний тухай

Цаашид үйлдвэрийн хүчин чадал тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж, өргөтгөснөөр төрөл бүрийн резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дамжуургын ремин үйлдвэрлэх, мөн Монголын анхны  дугуй үйлдвэрлэлийг бий болгох хэтийн зорилго тавин ажиллаж байна.

2008 онд: Гадаад дотоод худалдаа, зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн 

2014 онд: Түүхийн резиний төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Манай үйлдвэр нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд мэргэжлийн хамт олноор багаа бүрдүүлэн ажиллаж байна.

2018 онд: Барилгын тусай зөвшөөрлөө авсан бөгаад тус онд 500 сая орчим төгрөгний барилга угсралт, засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

2019 онд: 10-р сараас эхлэн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах,  ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдын орон сууц болох Уурхайчин 1 төслийн Г блокийн ажил 

2020 онд: 09-р сараас Булган аймгийн Баян-Агт суманд Засаг даргын Тамгын газрын шинэ барилгыг  гүйцэтгэж 2022 онд ашиглалтад оруулсан.

2021-2022 онд:  Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт болох ISO 9001:2015 амжилттай нэвтрүүлэхээр ажиллаж байна.

2023 онд: ЭҮТӨҮГ-ын зарласан тендер болох Хүүхдийн цэцэрлэгийн барилга барих ажил /280 ортой/-ыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна.  

Орхон аймгийн хөгжилд чиглэсэн хөгжлийн томоохон төслүүдэд хувь нэмрээ оруулж ажиллах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Үйлдвэрийн байршил Орхон аймаг, Баян-Өндөр сумын, Говил багт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Говил багтайгаа холбоотой хамтран ажилладаг, Говил багийн иргэдэд нийгмийн хариуцлагын хүрээнд тогтмол туслалцаа үзүүлэхийг зорьдог.