ISO

НЭГДМЭЛ УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО

Мэйнспринг ХХК нь Монголын анхны Түүхий резиний үйлдвэр бөгөөд Бид орчин үеийн техник, технологийг мэргэшсэн боловсон хүчний ур чадвартай хослуулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, Монгол улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулах эрхэм зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид үйл ажиллагаандаа бизнесийн байгууллагын Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт болох ISO 9001:2015 амжилттай нэвтрүүлэхээр ажиллаж байна.

КОМПАНИЙН НЭГДМЭЛ УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГО

Бид Олон улсын чанар стандарт, шаардлагад нийцүүлэн, мэргэжлийн боловсон хүчин, орчин үеийн дэвшилтэт технологийг хослуулан хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, сэтгэл ханамжинд нийцсэн түүхий резин болон резинэн бүтээгдэхүүнийг чанар стандартын шаардлага хангасан Үндэсний үйлдвэрлэгч байхад оршино. 

            Мөн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэн, үйлдвэрлэлийн технологийн горим,  хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй ажиллагааг мөрдлөг болгон чанарын менежментийн тогтолцоог тасралтгүй хэрэгжүүлнэ.

“Мэйнспринг” ХХК нь чанарын менежмент хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. 

  1. Компаний үйл ажиллагаанд  Олон Улсын Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO 9001:2015 стандартыг амжилттай хэрэгжүүлж, эрх бүхий байгууллагаас гэрчилгээжих
  2. Бизнесийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний чанараа тогтмол сайжруулан, хэрэглэгчдийн шаардлагыг хангаж, улмаар давуулан биелүүлж ажиллах
  3. Үйлдвэрийн дотоод хяналт болох Лабораторийн үйл ажиллагааг ашиглалтанд оруулах
  4. Ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, сургалтын тогтолцоог бий болгох 
  5. Бүтээгдэхүүний чанартай холбоотой үл тохирол гаргахгүй байх, болзошгүй үл тохирлоос сэргийлэх арга хэмжээг авч, эрсдэлийн удирдлагаар хангаж ажиллах
  6. Гадаад болон дотоод сонирхогч талуудынхаа хүлээлт шаардлагад мэдрэмжтэй хандаж, ил, тод, нээлттэй байх.